Захиалга баталгаажих ба цуцлагдах

  • Хэрэглэгч нь өөрийн сагсанд барааг хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
  • Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Penguin bookshop ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Хэрэглэгч нь бүх өдрийн 10-18 цагийн хооронд утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

Төлбөр төлөлт, баталгаажуулалт

  • www.penguin.mn вэбсайтаар худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тухайн хэвлэлийн газруудын олон улсын албан ёсны каталогийн үнэ, Penguin bookstore номын дэлгүүрт худалдаалж байгаа үнэтэй ижил үнэтэй байна.
  • Захиалсан барааг хүргэлт хийж очих үед хүргэлтийн төлбөрийг төлнө.
  • Хэрэглэгч төлбөрөө онлайнаар өгөгдсөн сонголтын дагуу төлөх боломжтой.
  • Хэрэглэгч төлбөрөө бэлнээр хийх тохиолдолд хүргэлтийн ажилтанд төлбөрөө тушаан, төлбөрийн баримт үйлдэн бараагаа хүлээн авна.
  • Онлайн захиалга, төлбөрийн мэдээлэл програмд ирсэн даруйд захиалга баталгаажна.

Хэрэглэгчийн бонус оноо ба ашиглалт

  • Та www.penguin.mn -ээс худалдан авалтын 1000 төгрөг тутамд 1 бонус оноо хуримтлагдана. Үүнийг дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой.
  • Бонус оноог ашиглаагүй 12 сар болсон тохиолдолд автоматаар системээс устах болно.

Хүргэлтийн үйлчилгээ

  • Хүргэлтийн үйлчилгээ нь Улаанбаатар хотод хүргэлтийн ажилтнаар дамжин, хөдөө орон нутагт тухайн орон нутгийн автобус, унаагаар дамжин хүргэгдэнэ.
  • Хүргэлтийн үйлчилгээ нь зөвхөн Лхагва, Бямба гарагуудад хийгдэнэ.
  • Хэрэглэгч хүргэлтийн хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх, эргэж холбогдох нөхцөлийг бүрдүүлж утсаа асаалттай байлгах үүрэгтэй.
  • Хүргэлтийн ажилтан хүргэлт хийгдэхээс хамгийн багадаа 2 цагийн өмнө хэрэглэгчид хүргэлт хийгдэх талаар мэдэгдэнэ.
  • Хэрэглэгч хүргэлтийн үйлчилгээгээр авсан аливаа бүртээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй ба шалгаж аваагүйгээс үүсэх аливаа асуудлыг дэлгүүр хариуцахгүй.
  • Хүргэлтийн үйлчилгээний төлбөр хот дотор 3500 төгрөг, хөдөө орон нутагт овор хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна.

Буцаалт

Худалдан авсан барааг солих болон буцаах боломжгүй.